ХАНШ         Ц/Цайр-тонн: 3436.65$         Ам.доллар: 0₮         Юань: 0₮         Евро: 0₮

2011 оны 8 сарын 28

2011-08-28  

Төмөртийн-Овооны Цайрын Уулын Баяжуулах үйлдвэрийн 6 жилийн ой 2011 оны 8 сарын 28-ны өдөр болж өндөрлөлөө.
Тэмдэглэлт 6-н жилийн ойн баярыг тохиолдуулан ажилчдынхаа дунд Спортын 6/гар бөмбөг, сагсан бөмбөг, буухиа, бөөрөнцөг шидэлт, үндэсний бөх, олс таталт/ төрөлт болон, хөгжөөнт асуулт хариултын “АХА” тэмцээнийг зохион явууллаа. Мөн баярын үдэшлэг дээр караоке тэмцээн зохиогдож  2011 оны Аюулгүй ажиллагааны шилдэг ажилтан, хэлтэс цехүүдийг шалгарууллаа.
Өнгөрсөн хугацаанд хамтарсан үйлдвэрийн гар нийлсэн хамт олон болоод бидэнтэй байнга хамтран ажиллаж байдаг төрийн болон орон нутгийн байгууллага хувь хүмүүсийн дэмжлэгээр “Цайртминерал” ХХК-ийн үйл ажиллагаа жилээс жилд ололт амжилтыг дагуулж байна.
 
Бид өнгөрсөн хугацаанд гаргасан амжилт бүтээл, алдаа, оноогоо цэгнэж илүү эрч хvчтэй ажиллан, өмнөө тавьсан зорилгоо хэрэгжүүлж, хариуцлагатай уул уурхайн зарчмыг баримтлан, аюулгүй үйлдвэрлэлийг бий болгож, улс орон нутгийн хөгжилд өөрсдийн хувь нэмэрээ оруулан ажиллах болно.
Та бүхэндээ эрүүл энх, ажил үйлсийн өндөр амжилтыг хүсэн ерөөж, 6-н жилийн ойн чин сэтгэлийн халуун мэндийг дэвшүүлье.



Шинэ мэдээ

Санал хүсэлт илгээх

Таны нэр
Утасны дугаар
И-мэйл хаяг
Санал хүсэлт
ХАНШ         Ц/Цайр-тонн: 3436.65$         Ам.доллар: 0₮         Юань: 0₮         Евро: 0₮