Аюулгүй ажиллагааг эрхэмлэгч, ENTREPRENEUR 2011

"Цайртминерал" ХХК нь Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 89 жилийн ойг улс орноороо үнэлүүлэн угтлаа. Манай хамт олныг Эрдэс баялаг эрчим хүчний яам, Ашигт малтмалын газар, Монголын уул уурхайн үндэсний ассоциациас "ОНЫ ТЭРГҮҮНИЙ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААГ ЭРХЭМЛЭГЧ АЖ АХУЙН НЭГЖ 2011"-ээр тодруулсан бол Сүхбаатар аймаг дахь Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас "ОНЫ ГРАНПРИ-ENTREPRENEUR 2011"-ийн эзэн болголоо. Иймд компанийхаа уурхайчин залуучууддаа шинэ оны баярын мэндийг хүргэж хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
"Цайртминерал" ХХК нь Сүхбаатар аймаг дах "АРХИГҮЙ МОНГОЛ ХӨДӨЛГӨӨН" төрийн бус байгууллагын үйл ажиллагааг дэмжин хандив үзүүлж ажилчдынхаа шинэ оныг угтах баярын цэнгүүнийг архигүй хийж шагнал урамшилаар дүүрэн өнгөрүүллээ.



