ХАНШ         Ц/Цайр-тонн: 3436.65$         Ам.доллар: 0₮         Юань: 0₮         Евро: 0₮

“Эрүүл агаар – Эрч хүч” сэдэвт цасны баяр

2012-01-30  

“Оюунлаг Цайрт” залуучуудын клубээс 2012 оныг “Зорилготой залуу хүн” жил болгон зарлаж, оны ажлын төлөвлөгөөгөө гарган үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд энэ оны эхний арга хэмжээ болох “Эрүүл агаар – Эрч хүч” сэдэвт цасны баярыг 2012 оны 01-р сарын 28-ны өдөр Амгалан хошуунд амжилттай зохион байгууллаа. 
Тус цасны баяраар буухиа, эрэгтэй, эмэгтэй цасны сумо, хөл бөмбөгийн тэмцээнүүдийг зохион байгуулсан бөгөөд тэмцээнд ажилтан, ажиллагсад идэвхитэй оролцож “Идэр ес”, “Цуцашгүй”, “Цасны мангас”, “Манлайлал”, “Ялалт”, “Ердөө ч даарахгүй” гэсэн 6 баг болон оролцож, өөрсдийн авхаалж самбаа, зориг тэвчээр, хүч чадлаа дайчлан эн тэнцүү өрсөлдөж, буухиа тэмцээний 1-р байрт “Цуцашгүй”, 2-р байрт “Идэр ес”, 3-р байрт “Ердөө ч даарахгүй”, хөл бөмбөгийн тэмцээний 1-р байрт “Идэр ес”, 2-р байрт “Манлайлал”, 3-р байрт “Ялалт” баг, цасны сумоны эрэгтэй төрөлд “Цасны мангас” багийн ахлагч Эрдэнэчулуун 1-р байр, “Ердөө ч даарахгүй” багийн гишүүн Баатарсүх 2-р байр, эмэгтэй төрөлд “Ердөө ч даарахгүй” багийн гишүүн Гэрлээ 1-р байр, “Ялалт” багийн гишүүн Хишигтуяа 2-р байр тус тус эзэлж, нэг өдрийг залуучууд эрүүл агаарт хөгжилтэй, зугаатай өнгөрүүллээ.



Шинэ мэдээ

Санал хүсэлт илгээх

Таны нэр
Утасны дугаар
И-мэйл хаяг
Санал хүсэлт
ХАНШ         Ц/Цайр-тонн: 3436.65$         Ам.доллар: 0₮         Юань: 0₮         Евро: 0₮