ХАНШ         Ц/Цайр-тонн: 3436.65$         Ам.доллар: 0₮         Юань: 0₮         Евро: 0₮

2012-08-28

2012-08-28  

Төмөртийн-Овооны Цайрын Уулын Баяжуулах үйлдвэрийн 7 жилийн ой 2012 оны 8 сарын 28-ны өдөр болж өндөрлөлөө.
 Үйлдвэр ашиглалтанд орсны 7-н жилийн ойн баяраар овоогоо тахиж ажилчдынхаа дунд Спортын 8 /гар бөмбөг, сагсан бөмбөг, буухиа, бөөрөнцөг шидэлт, үндэсний бөх, олс таталт, ширээний теннис, агаарын теннис/ төрөлт  тэмцээнийг зохион явуулж спортын аваргуудаа шалгаруулсан бол хамт олноо аюулгүй ажиллагаагаараа манлайлсан шилдэг ажилтан, хамт олныг алдаршуулан шагналаа. Мөн бидний урилгаар МУГЖ С.Ганзориг, Чаппи  Суурь, Fire хамтлаг хүрэлцэн ирж нэгэн үдшийг мартагдашгүй сайхан өнгөрүүллээ. 

Бид өнгөрсөн хугацаанд гаргасан амжилт бүтээлээ бататгаж, алдаа, оноогоо цэгнэж илүү эрч хvчтэйгээр өмнөө тавьсан зорилгоо хэрэгжүүлж, хариуцлагатай уул уурхайн зарчмыг баримтлан, аюулгүй үйлдвэрлэлийг бий болгож, улс, орон нутгийн хөгжилд өөрсдийн хувь нэмэрээ оруулан ажиллах болно.
Та бүхэндээ эрүүл энх, ажил үйлсийн өндөр амжилтыг хүсэн ерөөж, 7-н жилийн ойн чин сэтгэлийн халуун мэндийг дэвшүүлье.



Шинэ мэдээ

Санал хүсэлт илгээх

Таны нэр
Утасны дугаар
И-мэйл хаяг
Санал хүсэлт
ХАНШ         Ц/Цайр-тонн: 3436.65$         Ам.доллар: 0₮         Юань: 0₮         Евро: 0₮