ТОП-100 Аж ахуйн нэгж
Монгол улсын Засгийн газар, МҮХАҮТанхим хамтран 2001 оноос жил бүр уламжлал болгон Монгол улсын нийгэм, эдийн засаг, бизнесийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж буй манай улсын шилдэг /ТОП/ аж ахуйн нэгжүүдийг шалгаруулж ирсэн явдал бөгөөд уг арга хэмжээг 14 дэх жилдээ зохион байгууллаа.
Өмнөх жилүүдэд уг шалгаруулалтыг явуулахдаа компани, ААН-үүдээс материалыг нь хүлээн авч, нэгтгэн дүгнэдэг байсан. Харин энэ онд шалгаруулалтын зарчмыг өөрчилж холбогдох төрийн /Сангийн Яам, СЗХороо, ҮСХороо, МХЕГ, ТЕГ, НДЕГ, ГЕГ/ байгууллагуудтай хамтарсан ажлын хэсэг байгуулан ажилласан. Өөрөөр хэлбэл эдгээр байгууллагуудаас аж ахуйн нэгжүүдийн албан ёсны мэдээ, тайланг авч түүнд үндэслэн ажлын хэсэг харилцан ярилцсаны үндсэн дээр тодорхой үзүүлэлтүүдээр гаргаж, “ТОП-100” аж ахуйн нэгжийг ӨРГӨМЖИЛСӨН юм.
“Цайрт Минерал” ХХК-ийг 2014 онд Монгол улсын нийгэм, эдийн засаг, бизнесийн хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн 13-р байранд жагслаа. Салбар дотроо Эрдэнэт, Монгол алт компанийн дараагаар 3-т эрэмбэлэгдлээ.