ХАНШ         Ц/Цайр-тонн: 1999.00$         Ам.доллар: 2,762.71₮         Юань: 394.75₮         Евро: 3,039.26₮

Ван Хун Чен Төмөртийн-Овооны Цайрын УБҮ-т зочиллоо

2008-01-03  

Төмөртийн-Овооны Цайрын баяжуулах үйлдвэрийн Хятадын талын хувь нийлүүлэгч, “NFC” компанийн Ерөнхий захирал, “Цайрт Минерал” ХХК-ийн Захирлуудын зөвлөлийн дарга Ван Хун Чен 2007 оны 12 дугаар сарын 31-нээс 2008 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл тус уурхай дээр ажиллаж нийт ажиллагсад, харилцагчидтайгаа шинэ оноо хамтдаа тэмдэглэлээ.

Ван Хун Чен нь Сүхбаатар аймгийн удирдлагуудтай уулзаж санал бодлоо солилцон, мөн компанийн ажилтан ажиллагсдын төлөөлөлтэй уулзан 2007 онд хийсэн ажил, хүрсэн амжилтынхаа талаар тайлагнан, компанийн ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд Баруун-Урт хотноо ажилчдын орон сууцны барилгыг барих асуудлыг захирлуудын зөвлөлөөр  шийдвэрлэсний дагуу энэ ажлыг эхлүүлэхээр боллоо.

Мөн 2007 оны ажлын үзүүлэлтийг харгалзан үзэж нийт ажиллагсаддаа тус бүр 100,0 мянган төгрөгийн урамшуулал өгөв.



Шинэ мэдээ

Санал хүсэлт илгээх

Таны нэр
Утасны дугаар
И-мэйл хаяг
Санал хүсэлт
ХАНШ         Ц/Цайр-тонн: 1999.00$         Ам.доллар: 2,762.71₮         Юань: 394.75₮         Евро: 3,039.26₮