ХАНШ         Ц/Цайр-тонн: 3240.15$         Ам.доллар: 0₮         Юань: 0₮         Евро: 0₮

ЦАЙРТ ЛИГ-2025

2025-11-18  

Цайртминерал ХХК-ийн "Оюунлаг Цайрт" залуучуудын клуб-с жил болгон зохион байгууллагддаг Эв нэгдэл, эрүүл мэндийг зорилгоо болгосон #Цайрт_Лиг-ийн 11-р улирал маань сар гаруй хугацаанд үргэлжилж амжилттай өндөрлөлөө.
Цайрт лигийн хувьд нийт ажилчдын 30 орчим хувь буюу 100 орчим тамирчин, 4-6 хүний бүрэлдэхүүнтэй зохион байгуулах комисс ажиллаж байдаг билээ.
Тэмцээний чанар, тамирчдын ур чадвар улам л сайжирч байгаа нь гал гарсан, ур чадвар, хүч сорьсон, уран тоглолт, ширүүн өрсөлдөөнүүдээс харагдаж байгаа юм⛹️
Энэ хугацаанд бүгдээрээ спортоор амьсгалж, чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлэн эрүүл мэнддээ багагүй хувь нэмэр оруулсан байхаа .
Лигт цаг зав, сэтгэл зүрхээ зориулж оролцсон бүх баг тамирчиддаа, хөгжөөн дэмжсэн цоглог хөгжөөн дэмжигчиддээ, компанийн удирдлагууддаа, хамтран ажиллаж тусалж дэмжсэн хэлтэс, цехүүддээ, дэмжин ажилласан ХААН банк, ХАС банк, Голомт банк, Төрийн банк, Монгол даатгалынхандаа талархал илэрхийлье



Шинэ мэдээ

Санал хүсэлт илгээх

Таны нэр
Утасны дугаар
И-мэйл хаяг
Санал хүсэлт
ХАНШ         Ц/Цайр-тонн: 3240.15$         Ам.доллар: 0₮         Юань: 0₮         Евро: 0₮