Мэдээ
2012-04-04
2012 оны 4-р сарын 6-7-ны өдрүүдэд Улаанбаатар хотод “Сүхбаатар сум нэг өдөр” өдөрлөг зохион байгуулагдах гэж байна. Энэ үйл ажиллагаанд зориулан “Цайрт Минерал” ХХК-с 2 сая төгрөгийн мөнгөн тусламж үзүүллээ. Сүхбаатар сумын хамт олондоо амжилт хүсэе.
2012-04-01
Энэ жилийн Сүхбаатар аймгийн аварга шалгаруулах насанд хүрэгчдийн сагсан бөмбөгийн тэмцээн 3-р сарын 23-24-ний өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө.
2012-03-26
"Цайрт Минерал" ХХК-ийн хамт олонд
"2011" оны эрүүл мэндийг дэмжигч жил"-ийн хүрээнд Эрүүл мэндийг дэмжигч-Ажлын байр аянд амжилттай оролцож Дэд байр эзэлсэн тул өргөмжлөл хадгалуулав.
2012-03-25
Энэ сарын 23-нд Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газар, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чөлөөт үйлдвэрчний эвлэлийн холбоо хамтран "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт ба ажил олгогчид" зөвлөлдөх уулзалт зохион байгуулж, уг уулзалтанд "Цайртминерал" ХХК-иас оролцож санал бодлоо солилцож, мөн Аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрчний эвлэлийн холбоонд зөөврийн компьютер, зургийн аппарат, хэвлэх хувилах машин, шкаф гэх мэт оффисын хэрэгэлээний тоног төхөөрөмжийг хандивлаж цаашид хамтран ажиллахаа илэрхийллээ. Манай компани нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулаагүйн нөхөн төлбөрийг хуулийн дагуу жил бүр төлж байгаа билээ.
2012-03-19
"Цайрт Минерал" ХХК-д Эх орны хөгжил дэвшил, монгол хүний аж амьдралын сайн сайханд чиглэсэн эрдмийн үйлс, "УУЛ УУРХАЙН САЛБАР-ХӨГЖЛИЙН ТУЛГУУР" эрдэм шинэжилгээний хурлыг санхүүжүүлэн, хамтран ажилласанд чин сэтгэлийн талахралаа илэрхийлье.
2012-03-01
"Цайрт Минерал" ХХК-с жил бүрийн сар шинийн баяраар Баруун-Урт хот, Сүхбаатар, Асгат, Халзан сумдын настангуудад гарын бэлэг гардуулдаг уламжлалтай билээ. Энэ жил 180 ахмад настангуудынхаа амар мэндийг эрж, урт удаан наслахыг хүсэн ерөөлөө.
2012-02-17
Сүхбаатар аймгийн ИТХ-аас 2011 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан ажилчдынхаа эрүүл мэндийг хамгаалах, ажиллах орчинг сайжруулан Эрүүл мэндийн сайдын 2009 оны 184 дүгэр тушаалаар батлагдсан “ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГА” шалгаруулах уралдааны болзлыг "Цайрт Минерал" ХХК ханган ажиллаж 3-р зэргийн гэрчилгээ авлаа. Мөн дээрх ажлын хүрээнд аймгийн бүх албан байгууллагуудын дунд үзүүлэлтээрээ 2-р байрт шалгарсан байна.
2012-02-05
Жил бүр хамт олноо манлайлан ажилласан ажилчдыг урамшуулах зорилгоор аялалд хамруулдаг уламжлалын дагуу 13 ажилчныг БНХАУ-ын Бээжин хоттой танилцах 7 өдрийн аялалд хамруулж, компаниас бүх зардлыг шийдвэрлэв.
2012-01-30
“Оюунлаг Цайрт” залуучуудын клубээс 2012 оныг “Зорилготой залуу хүн” жил болгон зарлаж, оны ажлын төлөвлөгөөгөө гарган үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд энэ оны эхний арга хэмжээ болох “Эрүүл агаар – Эрч хүч” сэдэвт цасны баярыг 2012 оны 01-р сарын 28-ны өдөр Амгалан хошуунд амжилттай зохион байгууллаа.
2011-12-27
"Цайртминерал" ХХК нь Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 89 жилийн ойг улс орноороо үнэлүүлэн угтлаа. Манай хамт олныг Эрдэс баялаг эрчим хүчний яам, Ашигт малтмалын газар, Монголын уул уурхайн үндэсний ассоциациас "ОНЫ ТЭРГҮҮНИЙ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААГ ЭРХЭМЛЭГЧ АЖ АХУЙН НЭГЖ 2011"-ээр тодруулсан бол Сүхбаатар аймаг дахь Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас "ОНЫ ГРАНПРИ-ENTREPRENEUR 2011"-ийн эзэн болголоо.
| « Эхний« Өмнөх6789101112Дараах »Сүүлийн » |
Шинэ мэдээ
ТЭРБУМ МОД - 2026
2026-05-14
ЦАЙРТ ЛИГ-2025
2025-11-18
Санал хүсэлт илгээх
Таны нэр
Утасны дугаар
И-мэйл хаяг
Санал хүсэлт



