Мэдээ
2010-06-28
“Цайртминерал” ХХК-ний үйл ажиллагааны талаар үнэн бодитой мэдээллийг орон нутгийн иргэдэд хүргэх зорилгоор Баруун Урт хотын BBS ТВ-тэй хамтран ажиллах гэрээг байгууллаа.
2010-06-28
“Цайрт Минерал” ХХК-ийн “Цайртминерал” ХХК-ний Төмөртийн-Овооны Цайрын Уулын Баяжуулах үйлдвэрийн 5 жилийн ойг угтсан уурхайчдын олон төрөлт спортын тэмцээн 2 өдөр үргэлжлэн амжилттай зохиогдож дууслаа.
2010-06-01
6 сарын 1 өдөр буюу олон улсын хүүхдийн эрхийн өдрөөр “Цайрт Минерал” ХХК-ий хамт олон уламжлал ёсоор Аймгийн төв Баруун-Урт хотын өнчин, нэн ядуу, хөгжлийн бэрхшээлтэй нийт хүүхдийн 30%-д нь өөрсдийн бэлдсэн гарын бэлэг өгч баярлууллаа.
2010-05-09
“Цайрт Минерал” ХХК-иас 4 дэхь жилдээ уламжлал ёсоор ивээн тэтгэн явуулж байгаа <<“Цайрт Минерал” ХХК-ийн нэрэмжит Сүхбаатар аймгийн насанд хүрэгчдийн 2010 оны гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн>> энэ жил 5 сарын 8, 9-ний өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.
2010-05-09
Монгол Улсын Засгийн Газар, МҮХАҮТ хамтран улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж буй шилдэг аж ахуйн нэгжүүдийг шалгаруулах ёслол энэ жил 9 дэх удаагаа болж 2009 оны манлай компаниудыг тодрууллаа.
2010-04-30
Сүхбаатар аймгийг 2015 хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэлийг 2009 онд ИТХурлаас баталсантай холбогдон уул уурхай, хөдөө аж ахуй, зам тээвэр, аялал жуулчлалын чиглэлээр олон улсын томоохон хөрөнгө оруулагчдыг хамарсан чуулга уулзалтыг орон нутгийн удирдлагаас санаачлан Улаанбаатар хотод зохион явууллаа.
2010-04-06
“Цайрт Минерал” ХХК-аас Сүхбаатар аймагт оюутны “Сургалтын тэтгэлэгт хөтөлбөр”-ийн тусламж үзүүлээд 5-н жил болж байна.
2010-03-21
Дэлхийн усны өдрийг тохиолдуулан “Цайрт Минерал” ХХК, Сүхбаатар аймгийн Байгаль орчны алба болон бусад аж ахуйн нэгжүүдтэй хамтран спортын нөхөрсөг тэмцээнийг гар бөмбөгийн төрлөөр зохион явууллаа.
2010-02-18
Жил бүрийн цагаан сараар "Цайрт Минерал" ХХК уламжлал болгон аймаг орон нутагт зохиогддог ажлын хүрээнд энэ жил Баруун-Урт хот, Сүхбаатар сум, Асгат сум, Халзан сумдын өндөр настангуудад гарын бэлэг гардууллаа. Мөн шинийн гуравны өдөр Даншигийн их аварга Гэнэнгийн Өсөхбаяр агсаны нэрэмжит аймаг сумын цолтой хүчит 32 бөхийн барилдааныг Сүхбаатар суманд зохион байгуулж, ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллан бай шагналыг нь өглөө.
Сайн үйлс дэлгэрэх болтугай.
2010-01-27
Манай компани нь аймаг, орон нутагтай хамтран ажиллаж дэд бүтэц хөжлийн салбарыг дэмжиж ажилласаар ирсэн бөгөөд тэдний тулгамдсан асуудлыг өөрсдийн боломжоор шийдэж өгөхийн төлөө ажилласаар ирсэн билээ. Энэ жил энэхүү ажлын хүрээнд Сүхбаатар аймгийн “Аймаг хөгжүүлэх сан”-д 71 сая төгрөгийн буцалтгүй тусламж өгөв.
| « Эхний« Өмнөх9101112131415Дараах »Сүүлийн » |
Шинэ мэдээ
ТЭРБУМ МОД - 2026
2026-05-14
ЦАЙРТ ЛИГ-2025
2025-11-18
Санал хүсэлт илгээх
Таны нэр
Утасны дугаар
И-мэйл хаяг
Санал хүсэлт



