ХАНШ         Ц/Цайр-тонн: 4010$         Ам.доллар: 0₮         Юань: 0₮         Евро: 0₮

Мэдээ

2008-06-01
"Цайрт Минерал" ХХК-иас жил бүр уламжлал болгон авч хэрэгжүүлж ирсэн ажлаа зохион байгууллаа. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр /Хүүхдийн баяр/-өөр уурхайн нийт ажилчдынхаа хүүхдүүдээс гадна Баруун-Урт суман дахь хагас болон бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй, нэн ядуу нийт 500-гаад хүүхдүүдэд бэлэг өгч хүүхдүүдийг баярлууллаа.
2008-06-01
5-р сарын 26, 27-ны өдрүүдэд Сүхбаатар аймгийн нийт нутгаар байгалийн онц ноцтой үзэгдэл болж хүчтэй шороон болон цасан шуурга шуурсны улмаас гамшигт олон хүний эрдэнэт амь нас эрсдэсэнд “Цайрт Минерал” ХХК-ийн Төмөртийн-Овооны Цайрын УБҮ-ийн нийт ажилтан албан хаагчид гүнээ харуусаж байгаагаа илэрхийлэн Аймгийн Онцгой комисст 10,0 сая төгрөг, Сүхбаатар сумын Онцгой комисст 5,0 сая төгрөгийн туслалцаа дэмжлэг үзүүлж, төөрсөн хүмүүс болон, шуурганд уруудсан их хэмжээний малыг хайх ажилд туслалцуулахаар хүн хүч, авто машин, шатхуун гарган хайгуулын ажилд оролцлоо.
2008-05-23
Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр Зүүн аймгуудад ажиллах үеэрээ Төмөртийн-Овооны Цайрын УБҮ-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Ерөнхий сайдтай хамт УИХ-ын гишүүн Р.Буд, ...
2008-05-15
Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Татварын Ерөнхий газраас жил бүр шалгаруулдаг Шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгжүүдийг саяхан тодрууллаа.
2008-05-13
Зуны тэргүүн сарын шинийн 3-н буюу 5 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын төвд байдаг Хатагин хошууны Их уул Дарханхан цолт Баянмөнххаан уулын Их тахилга болж өнгөрөв.
2008-05-05
"Цайрт Минерал" ХХК нь байгаль орчинд байнга анхаарч байдгийн тод жишээ нь уурхайн орчинд мод тарих ажил юм. "2008 оны байгаль орчны хамгаалах төлөвлөгөө-орчны хяналт шинжилгээний хөтөлбөр"-ийн дагуу уурхайн орчинд 2000 мод тарьсан.
2008-04-29
Энэхүү тэмцээнийг 2007 оноос эхлэн “Цайрт Минерал” ХХК-ийн нэрэмжит болгон жил бүр зохион байгуулж байхаар шийдвэрлэсэн бөгөөд энэ жилийн тэмцээний шагналын сан нь 2,5 сая төгрөг байлаа.
2008-04-06
"Цайрт Минерал" ХХК-ийн 10 жилийн ой, Төмөртийн-Овооны цайрын УБҮ ашиглалтанд орсоны 3 жилийн ойг угтсан ажлын хүрээнд харилцагч байгууллагуудын дунд чөлөөт цагийг зүй зохистой ашиглах, хамтран ажиллах ажиллагааг нягтруулах зорилгоор спортын олон төрөлт бооцоот тэмцээн 2008 оны 4 сарын 6-ны өдөр болж өнгөрлөө
2008-03-30
2008 оноос эхлэн Төмөртийн-Овооны Цайрын уулын баяжуулах үйлдвэрийн цайрын баяжмалын дагалдах элемент болох мөнгөний үнийг борлуулалтанд нэмж тооцохоор боллоо.
2008-03-28
“Цайрт Минерал” ХХК-иас орон нутагт жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, шинээр ажлын байр бий болгох зорилгоор урт хугацааны хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
« Эхний« Өмнөх11121314151617Дараах »Сүүлийн »

Шинэ мэдээ

Санал хүсэлт илгээх

Таны нэр
Утасны дугаар
И-мэйл хаяг
Санал хүсэлт
ХАНШ         Ц/Цайр-тонн: 4010$         Ам.доллар: 0₮         Юань: 0₮         Евро: 0₮