ХАНШ         Ц/Цайр-тонн: 4010$         Ам.доллар: 0₮         Юань: 0₮         Евро: 0₮

Мэдээ

2009-11-18
Томуугийн A хүрээний H1N1 вирус манай улсад орж ирсэнээр багагүй хугацаанд хурдацтай тархан олон тооны хүнд халдварлан Улсын хэмжээнд онцгой байдал зарлсан билээ.
2009-09-25
“Цайрт Минерал” ХХК нь жил бүр аймаг орон нутагаас тодорхой тооны оюутан сурагчдыг өөрийн компанийн сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулан сургууль төгстөл нь төлбөрийг нь бүрэн даадаг уламжлал тогтоод 7 дахь жилдээ орж байна. Энэ жил их дээд сургуульдаа амжиллтай суралцаж байгаа 44 оюутаны сургалтын төлбөрт зориулан 37,5 сая төгрөгийн тусламж үзүүллээ.
2009-09-07
Монгол улсад геологийн салбар үүсч хөгжсөний 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд хэвлэл, мэдээлэлээр сурталчлах, ойд зориулсан ном, баримтат кино гаргах, олон улсын бага хурал, ахмад, залуу, эмэгтэй геологичдын уулзалт, спортын тэмцээн зэрэг ойн үйл ажиллагааг зохион байгуулах хороонд зориулан “Цайрт Миерал” ХХК 3.000.000 төгрөг хандивлалаа.
2009-08-05
Манай компани нь хэрэглээний болон ахуйн ундны усыг үйлдвэрийн төвөөс 36км зайд байдаг Сүхбаатар аймгийн Асгат сумын нутагт орших “Шинэ ус”-ны хөндий хэмээх газраас авдаг.
2009-07-09
“Цайрт Минерал” ХХК нь 2006 оноос эхлэн Аймгийн баяр наадмыг байлж шагнадаг уламжлал тогтоод 3 жил болж байна.
2009-05-29
Манай компани жил бүр уламжлал болгон хийдэг ажлуудын нэг нь Олон улсын хүүхдийн эрхийн өдрийг тохиолдуулан өөрийн компанийн ажилчдын хүүхэд, мөн дээр нь Аймгийн төвийн нэн ядуу, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд гарын бэлэг өглөө.
2009-05-21
Та бидний сайн мэдэх "Хотын гудамж" дуугаараа танил болсон Madness хамтлаг компанийн хүсэлтээр Төмөртийн овооны УБҮ-ийн Соёл урлагийн төв дээр ирж ажилчидад өөрсдийн хит болсон дуунуудаас дуулж тоглолт хийлээ. Тоглолт нийт нэг цаг орчим үргэлжилсэн ба хамтлагийнхан хөгжмийн сайн тоног төхөөрөмжтэй газар тоглосондоо сэтгэл өндөр байлаа.
2009-05-04
Аймаг орон нутгийн байгууллагуудтай хамтын ажиллагааг бэхжүүлэх, чөлөөт цагаа биеийн тамираар хичээллэх зорилгоор Төмөртийн овооны УБҮ-ийн шинэ спорт төвд Сүхбаатар сумын захиргаа болон аймгийн цагдаа нартай манай компанийн ажилчид нөхөрсөг тэмцээн зохион явуулалаа. Тэмцээн гар бөмбөг, сагсан бөмбөгийн төрлөөр явагдсан бөгөөд нийлбэр дүнгээр “Цайрт Минерал” ХХК ялалт байгууллаа.
2009-04-19
Байгаль орчин, Аялал жуулчлалын яамны дэд сайд Д.Идэвхитэн зүүн аймгаар ажиллах явцдаа Төмөртийн овооны УБҮйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж байгаль орчны талаар ямар ажил хийж байгаа, холбогдох хууль дүрмийн биелэлт мөн үйлдвэрийн цаашдын үйл ажиллагааны талаар яриа өрнүүлж хэсэг хугацааг “Цайрт Минерал” ХХК дээр өнгөрүүллээ.
2009-03-22
Тус компанийн ажилчин, албан хаагчдын бие бялдарыг чийрэгжүүлэх, чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, мөн шинэ Спорт соёл урлагийн Зал ашиглалтанд орсныг тохиолдуулан “Хаврын спартакиад-2009” спортын гар бөмбөг, сагсан бөмбөгийн тэмцээн зохион явуулж амжилттай өндөрлөлөө.
« Эхний« Өмнөх10111213141516Дараах »Сүүлийн »

Шинэ мэдээ

Санал хүсэлт илгээх

Таны нэр
Утасны дугаар
И-мэйл хаяг
Санал хүсэлт
ХАНШ         Ц/Цайр-тонн: 4010$         Ам.доллар: 0₮         Юань: 0₮         Евро: 0₮