ХАНШ         Ц/Цайр-тонн: 4010$         Ам.доллар: 0₮         Юань: 0₮         Евро: 0₮

Мэдээ

2009-03-01
Жил бүрийн Цагаан сарын баяраар "Цайрт Минерал" ХХК ивээн тэтгэж уламжлал болгон явуулдаг Даншигийн Их аварга Гэнэнгийн Өсөхбаяр агсны нэрэмжит аймаг, сумын цолтой 35 бөхчүүдийн барилдаан Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд энэ сарын 27-ны өдөр болж өндөрлөлөө.
2009-02-11
"Цайрт Минерал" ХХК нь Цагаан сарын баярын өмнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Сүхбаатар, Асгат сумдын 80 буюу түүнээс дээш настай ахмадуудад гарын бэлэг гардуулдаг уламжлалтай. Энэ жил нийт 151-н өндөр настантай уулзаж компанийн сар шинийн гарын бэлэг гардуулан "Харшлалт" хэмээх Шороон Үхэр жилдээ Буян хишиг нь хурж Будаа цагаа нь элбэг Өлзий хутаг оршихийн Өлзийтэй сайхан ерөөлийг Өөд өөд нь өргөн дэвшүүллээ. Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй.
2009-02-10
Цайрт Минерал ХХК-ны хамт олонд 2008 оны 07 сарын 01-ний үймээний үеэр хохирол амссан Монголын соёл урлагийн төлөө оюун сэтгэл, эдийн боломж бүхнээрээ дэмжлэг үзүүлж 10 сая төгрөгийн өргөл барьсанд гүнээ талархаж гэгээн үйлс тань дэлгэрч явахыг ерөөл дэвшүүлье.
2009-01-11
2009 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар аймгийн Биеийн тамир спортын хорооноос зохион байгуулсан аймгийн бүх ААН, байгууллагуудыг хамарсан “Цасны баяр” спортын нөхөрсөг тэмцээн болж өнгөрлөө.
2008-12-31
“Цайрт Минерал” ХХК нь Монгол улсад Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 86 жилийн ой, уурхайчдын баяр, шинэ жилийн сүлд модны наадмыг 2008 оны 12 дугаар сарын 25 -ны өдөр тэмдэглэн өнгөрүүллээ.
2008-11-10
"Цайрт Минерал" ХХК-ийн зүгээс аймгийн боловсрол, соёлын салбарт хийж байгаа нэгэн томоохон хөрөнгө оруулалт бол жил бүр Сүхбаатар аймгаас 20 оюутны сургалтын төлбөрийг сургууль төгстөл нь бүрэн төлдөг уламжлал тогтоод 3 жил болж байна.
2008-10-05
"Цайрт Минерал" ХХК-ийн дэргэдэх ҮЭ-ийн хороо, компанийн захиргаа хамтран компанийн нийт ажилтан албан хаагчдын дунд биеийн тамир спортын өдөрлөг зохион явууллаа.
2008-08-05
Сүхбаатар аймагт болж буй "Хүүхдийн төлөө за гэж хэлцгээе" аяны хүрээнд "Цайрт Минерал" ХХК-иас Аймгийн Нэгдсэн Эмнэлгийн Хүүхдийн тасгийн тохижилтонд зориулж 1,0 сая төгрөгний хандив өглөө.
2008-07-20
“Цайрт Минерал” ХХК нь 2006 оноос эхлэн Аймгийн баяр наадмын 6 насны хурдан морины уралдаанд түрүүлсэн морьд, үзүүр түрүүний бөх, эрэгтэй эмэгтэй сур харвааны түрүү зэргийг байлж шагнадаг уламжлал тогтоод 3 жил болж байна.
2008-07-08
2008 оны 7 дугаар сарын 1, 2-нд шилжих шєнийн үймээн самууны үеэр балмад явдлын золиос болж vнэлж баршгvй хохирол амссан Морин хуурын чуулгад “Цайрт Минерал” ХХК 10,0 сая төгрөгний хандив үзүүлж, дээрх байгууллагын хэвийн vйл ажиллагаандаа орох нєхцєл бололцоог нь хангахад туслалцаа, дэмжлэг vзvvллээ.
« Эхний« Өмнөх11121314151617Дараах »Сүүлийн »

Шинэ мэдээ

Санал хүсэлт илгээх

Таны нэр
Утасны дугаар
И-мэйл хаяг
Санал хүсэлт
ХАНШ         Ц/Цайр-тонн: 4010$         Ам.доллар: 0₮         Юань: 0₮         Евро: 0₮