ХАНШ         Ц/Цайр-тонн: 4010$         Ам.доллар: 0₮         Юань: 0₮         Евро: 0₮

Мэдээ

2008-03-09
Олон Улсын Эмэгтэйчүүдийн баяр "МАРТЫН 8"-ны өдрийг тохиолдуулан "Цайрт Минерал" ХХК-иас нийт бүсгүйчүүддээ гарын бэлэг гардуулан хүндэтгэл үзүүлж, Зууны манлай дуучин, МУГЖ Б.Сарантуяагийн тоглолтын билет бэлэглэв. Тус компанид нийт ажилчдын 20 хувь нь буюу 60 гаруй бүсгүйчүүд ажилладаг.
2008-03-03
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим Засгийн газартай хамтран Эдийн засаг, нийгэм, бизнесийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулсан ТОП-100 Аж ахуйн нэгжийг шалгаруулдаг уламжлал тогтоод 7 жил болж байна.
2008-02-11
Жил бүрийн Цагаан сарын баяраар уламжлал болгон явуулдаг Даншигийн Их аварга Гэнэнгийн Өсөхбаяр агсны нэрэмжит аймаг, сумын цолтой бөхчүүдийн барилдаан Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд энэ сарын 10-ны өдөр болж өндөрлөлөө.
2008-02-02
Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 115 жилийн ойг Сүхбаатарчууд өргөн тэмдэглэв. Аймаг, орон нутгийн удирдлагуудаас нэг жилийн өмнө Д.Сүхбаатарын талбайг бүрэн засварлах, мөн Их жанжины хөшөөг шинэчлэн барьж байгуулах, хөрөнгө оруулалт хийж, санхүүжүүлэх талаар "Цайрт Минерал" ХХК-ийн удирдлагуудад хүсэлт гаргасныг хүлээн авч, энэхүү ажлын эхний хэсэг буюу Д.Сүхбаатарын морьтой хүрэл хөшөөний нээлт боллоо.
2008-02-01
"Цайрт Минерал" ХХК нь Цагаан сарын баярын өмнө Сүхбаатар аймгийн 80-аас дээш настай ахмадуудад гарын бэлэг гардуулдаг уламжлалтай. Энэ жил Баруун-Урт, Сүхбаатар, Асгат, Халзан сумын нийт 209-н өндөр настантай уулзаж компанийн сар шинийн гарын бэлэг гардуулав.
2008-01-21
"Цайрт Минерал" ХХК нь Монгол улсын уул уурхайн аврах албатай хамтран ажилладгийн хувьд Уул уурхайн аврах албаны үйл ажиллагааг дэмжин тэдний цаашидын ажил, буянтай үйлсэд тус нэмэр болох үүднээс иж бүрэн сансрын холбооны Иридиум гар утас болон дугаарын хамт уул уурхайн аврах албаны дарга Ц.Жанчивт Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын дарга С.Хосбаяр гардуулан өглөө.
2008-01-14
Сүхбаатар аймгийн Улаан загалмайн хорооны 50 жилийн ой энэ оны 01 дүгээр сарын 14-нд болж өнгөрлөө. Тэмдэглэлт ойгоор аймгийн Улаан загалмайн хорооны үйл ажиллагааг дэмжин Улаан загалмайн хүмүүнлэг байгуулага болж ...
2008-01-10
БНХАУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Юу Хун Яао "Цайрт Минерал" ХХК-ийн УБҮ-тэй танилцлаа.
2008-01-03
Төмөртийн-Овооны Цайрын баяжуулах үйлдвэрийн Хятадын талын хувь нийлүүлэгч, “NFC” компанийн Ерөнхий захирал, “Цайрт Минерал” ХХК-ийн Захирлуудын зөвлөлийн дарга Ван Хун Чен 2007 оны 12 дугаар сарын 31-нээс 2008 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл тус уурхай дээр ажиллаж нийт ажиллагсад, харилцагчидтайгаа шинэ оноо хамтдаа тэмдэглэлээ.
2007-12-31
“Цайрт Минерал” ХХК нь Монгол улсад Уул уурхайн салбар үүсч хөгжсөний 85 жилийн ой, уурхайчдын баяр, шинэ жилийн сүлд модны наадмаа 2007 оны 12 дугаар сарын 25, 27, 28-ны өдрүүдэд Баруун-Урт хотноо тэмдэглэн өнгөрүүллээ.
« Эхний« Өмнөх11121314151617Дараах »Сүүлийн »

Шинэ мэдээ

Санал хүсэлт илгээх

Таны нэр
Утасны дугаар
И-мэйл хаяг
Санал хүсэлт
ХАНШ         Ц/Цайр-тонн: 4010$         Ам.доллар: 0₮         Юань: 0₮         Евро: 0₮